Т.Тулга ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Т.Тулга ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ


   Хорватын нийслэл Загреб хотноо болж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 70 кг жинд Монгол улсын Гавьяат тамирчин Т.Тулга мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр алтан медалийн төлөөх барилдаанд Японы бөх, ДАШТ, ААШТ-ий мөнгөн медальт Аояги Ёшиносүкэтэй хүч үзэж 5:1-ээр ялагдсан юм. Харин хүрэл медалийн эздээр Казахстан, Киргизстаны бөх тодорчээ. Т.Тулга энэ удаагийн ДАШТ-д Молдав, Болгар, Гүрж, Киргизстаны тамирчдыг ялж, аваргын төлөө Японы бөхтэй өрсөлдсөнөөр “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медалиа мөнгөн медальтай хослуулж байна. Мөн тэрбээр “Ханжөү-2022” Азийн наадмын аварга, ААШТ-ий хошой мөнгөн медальт тамирчин билээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.